This user has publicly declared that they have a conflict of interest regarding the Wikipedia article Бат-Очирын Авирмэд. |
Б. Авирмэд нь 20 гаруй зураг төслийн компанийг эгнээндээ нэгтгэсэн Эрчим хүчний зураг төслийн холбооны ерөнхийлөгч бөгөөд зураг төсөл, инженерингийн компаниудын чадавхийг нэмэгдүүлэх, норм стандарт дүрэм журмыг сайжруулах, гишүүн байгууллагуудын эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Амжилттай, бүтээмжтэй багийн нэг хэсэг болох түүнийг удирдан чиглүүлэх чин хүсэлтэй менежер, эрчим хүчний мэргэжилтэн юм. Шинэ санаа, арга барилаар бүтээлч, шинэлэг шийдлээр асуудлыг шийдэхийг эрмэлздэг. Санал санаачлага, өндөр тэмүүллээр ажлыг шуурхай гүйцэтгэх тал дээр анхаардаг. Тэрбээр мэдээлэл харилцаа холбооны болон эрчим хүчний салбарт 23 жилийн ажлын туршлагатай. Одоогоор Шугам компанид төслийн менежер, Мастер электрик компанийн Гүйцэтгэх захирлаар цахилгаан шугам сүлжээ, дэд станцын зураг төсөл, угсралт, ханган нийлүүлэлтийн чиглэлээр ажиллаж байна. Нарийн мэргэжлийн инженерүүдтэй хамт өндөр хүчдэлийн инженерингийн болон мэдээлэл харилцаа холбооны олон төслүүд дээр ажилласан.