Хөтлөгч Хонгорзул Ганхуяг овогтой Хонгорзул 1986 оны 5-р сарын 7-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-урт хотод төрсөн. Аав Халзангийн Ганхуяг Сүхбаатар аймгийн уугуул иргэн, Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан, Алтангадас одонтой улсдаа үнэлэгдсэн жүжигчин юм. Ээж Содномын Энхсайхан нь мөн Сүхбаатар аймгийн уугуул орос хэлний багш мэргэжилтэй, Эрхүүгийн их сургуулийг амжилттай төгссөн. Олон жил багшаар ажиллаж олон шавь төрүүлсэн.