Дашдоржийн Өлзий-Очир миний бие 2000.04.06ны луу жилийн луу өдрийн луу цагт мэндэлсэн бөгөөд Дашдорж аавынхаа нэрийг нэрийнхээ өмнө овоглуулсан өдөр юм. Өдгөө 2021.01.25 буюу өнөөдөр өдөр 20(21) нас хүржээ. Аав минь 2000 оны тэртээ аав болоход 26 настай цэл залуу харин ээж минь 24 настай цэцэг шиг бүсгүй байхдаа анх аав ээж гэх нэрийг авсан гэдэг. Ээж маань төрөх үед аав халаад өмсөөд тэсэлгүй гүйгээд л ороод ирсэн гэж ээж минь ярьж билээ. За тэгээд л анхны хүүхэд болохоор туршлагагүй учир их л олон хөгжилтэй юм болно шүү дээ. Дээрээс нь би чинь тунчиг дүрсгүй байсан гэдэг ёстой л хавийн юм авж шидээл зүгээр сууна гэж байхгүй шүү дээ. Залуу хүмүүс болохоор ажлаа хийж мөнгө олох хэрэгтэй учир ээж минь намайг төрүүлээд удалгүй ажилдаа орлоо. Тэр үед Аав Ээж 2 Багш гэх хүндтэй сайхан ажил хийдэг байсан. Хожим нь Аав Төрийн ажил хийж эхэлсэн юм харин Ээж одоо ч Багш хийж олон олон мундаг шавь төрүүлж амьдралын их далай руу нь чиглүүлж их л буянтай ажилаа хийсээр байна даа. Ээж минь өглөө намайг хөхүүлж унтуулчихаад сайтар өлгийдөөд хажууд минь Аавын урласан эсгий үнэг тавиад хөөрхөн үр минь битгий уйлаарай Ээж нь удахгүй ирнээ гээд духан дээр үнсээд явлаа. Гэхдээ бяцхан үрээ ганцааранг нь орхих аюултай тул Эмээ минь тэр үеэр ирж намайг харна. Мөн Ээжийн дүү, эгчийн хүүхэд, доод хашааны их сайн таньдаг эгч нар бас манай хашаа том байсан учир өөр айл буулгачихсан байсан юм, тодруулбал нэг өвөө эмээ 2 (төрсөн биш), тэр 2 минь ч намайг мөн харна гээд л би чинь хүн хүнээр харуулсан эрэлттэй хүүхэддээ.Манайх гэдэг айл Нисэхэд буюу 7р сургуулийн хажууханд хашаа авж хамаатан садан, өвөө, эмээ, мөн өөрсдөө гээд олон хүний хүчээр 2 давхар сайхан байшин барьж анх айл гэр болсон гэдэг. Тэндээ 3 жил болоод хашаа байшингаа зарж Нисэхийн цагаан байр гэж нэрлэгдэх байранд 1 өрөө байр авж бөөн баяр болцгоосон доо. Амралтын өдөр бид 3 намайг эсгий уутанд хийж тэврээд Зуун АЙЛ явж өвөө эмээ бас ээжийн дүү дээр очдог байлаа. Тэр үед манайд машин байхгүй учир автобусанд чихэлдээд л явдаг байсан гэж надад ярьж билээ. Аав минь намайг ёстой гараа тасартал тэвэрсэн гэсэн дээ. За тэгээд 8 жилийн дараа дүү Өлзийсайхан маань төрж би чинь ах, айлын том гэдэг нэрийг авсан даа. Их л хариуцлагатай нэр шүү. Харин 17 жилийн дараа бас нэгэн гэрэлт од манай гэрт мэндэлсэн нь бага дүү болох Мандарваа юм. Олон жилийн дараа манай гэр бүлд өгж байгаа Бурханы бэлэг учир Аав минь Бурханы цэцэг болох Мандарваа цэцэгээр ерөөлж энэхүү нэрийг өгсөн юм. Дунд дүү маань томоотой бол харин бага дүү маань ёстой тийм биш дээ, яг л миний бага шиг зүгээр байна гэж байхгүй шүү энийг ч аваал тэрийг ч аваал дүрсгүйтэж өгнө дөө эмэгтэй мөртлөө л. Удалгүй манайх мууртай боллоо. Дунд дүү минь нохой, мууранд дуртай болохоор Ааваас авж өгөхийг гуйсан юм. Анх манайд 2 сартай жижигхээн зулзага ирж байсан бол одоо 1 нас хүрч. Хурдан юмаа. Муурныхаа нэрийг ЗУРА гэж нэрлэсэн. Миний өгсөн нэр л дээ. Энэ нь Дайчин мөн сайн сайхны төлөөх дайчин гэсэн үг. Яагаад ийм нэр өгсөн гэхээр эрэгтэй бас ирэхдээ л их хөдөлгөөнтэй байсан болохоор нь ингээд нэрлэчихсэн. Одоо Манайх ам бүл 6 өнөр өтгөн гэр бүл болж. Аав Доржсүрэн Дашдорж, Ээж Амгаланбаатар Болормаа,Би Д.Өлзий-Очир, Дүү Д.Өлзийсайхан, Дүү Д.Мандарваа, мөн гэр бүлийн минь нэг гишүүн болсон өхөөрдөм муур Зура (дайчин) юм. Анх Аав Ээж 2 минь нэг хүүхдийн Аав Ээж байсан бол одоо 4хүүхдийн Аав Ээж болсон байна. Аль хэдийн 20 жил өнгөрчихөж. Цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй учир гэр бүлдээ цаг гаргаж хүн бүрийг хайрлаарай. ГЭР БҮЛДЭЭ ХАЙРТАЙ ШҮҮ Дашдоржийн гэр бүл.

edit